Монголын эдийн засгийн форум: Сөрөг хүчин хэн байх вэ?

0

Төрийн ордонд болж буй Монголын эдийн засгийн форумд парламентад суудалтай намууд оролцож байна. Форумын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН-тай хамтарч Засгийн газраа байгуулахаар болсноо зарласан.

Тэгвэл форумын модератор Ричард Кест “Тэгвэл сөрөг хүчин хэн байх вэ? Ардчилал хаана байна?” гэдэг хүндхэн асуултыг АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нарт тавьсан байна. Хэн хэрхэн хариулсныг үзнэ үү.

Сөрөг хүчин Хууль зүйн яамыг авна, шинэчлэлийг хийнэ

Л.Гантөмөр: 

Сөрөг хүчин гэхээр манай уламжлалт ойлголтоор бүгдийг гацаах. Монголчууд тэр гацаалтаас их ханамж авдаг. Хүнийг унагаж, унахад нь алга ташиж баярладаг. Одоо бол сөрөг хүчний имидж өөрчлөгдөж байна. Бид парламент дээр ч хяналт тавина, Засгийн газарт ч хяналт тавина.

Ардчилсан нам хуулийн салбарын шинэчлэлийг хийнэ. Аль нэг нь эрх баригч болоход сөрөг хүчин Хууль зүйн яамаа авдаг. Нэг үгээр хэлэхэд эрх баригчдын хажууд суугаад хяналтаа тавина. Сөрөг хүчний эрх нэг шат ахиж байгаа. Сөрөг хүчин зөвхөн гацаадаг байсан бол одоо хяналт тавьж, ажил урагшлуулдаг сөрөг хүчин болж байна.

Хоёрдугаарт, Монголын асуудал хөгжсөн орны асуудлаас өөр юм. Монгол бол асар их ядуурал дунд байгаа улс. Үүнээс салах хэрэгтэй. 

ХҮН гадаад худалдаа, хөрөнгө оруулалт босгох ажлыг хийнэ

Т.Доржханд: 

Монгол Улс ардчилсан улс байхын тулд парламентын ардчилал байх ёстой. Тэнд хяналт, тэнцэл байх ёстой. Энэ агуулгаар парламент 126 гишүүнтэй болсон. Үүний 20 хүрэхгүй хувь нь Засгийн газарт орж байгаа юм. Тэгэхээр парламентын хяналт байна.

ХҮН намын хувьд хөгжлийн асуудал чухал. Тиймээс чадах зүйлээрээ оролцоод давхар хяналтаа тавиад явах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан.

Манай нам гадаад худалдаа, хөрөнгө оруулалт босгох, гаднаас мөнгө босгох асуудлыг хийнэ. Мөн орж ирсэн асуудлуудад хяналт тавиад явна. Тухайлбал, тендерийн хяналт, шударга өрсөлдөөний газар гээд бизнесийн орчин, стандартуудыг нь ХҮН нам тавиад явна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *