Б.Баасандоржийг УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар томилохыг ТББХ дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилохыг дэмжих эсэхийг хэлэлцлээ.
Хуралдаанд оролцсон 19 гишүүний 17 нь буюу 89.4 хувь нь дэмжсэнээр УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо.
Б.Баасандорж нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй билээ.