Д.Амарбаясгалан: Дэгийн хуулийг өөрчлөхгүй, 126 гишүүн үг хэлэх, асуулт асуух хязгаартай байх шаардлагатай

0

126 гишүүнтэй анхны парламентыг Дэгийн тухай хуулийг өмнөх парламент баталсан. Тэгвэл шинэ бүрдсэн парламент Дэгийн хуулиа өөрчилж, өөрсдөө батлах ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй парламентад зориулсан Дэгийн тухай хуулийг өөрчлөхгүй, үүнд зориулсан журмыг өнөөдөр батална гэдгийг хэллээ.Тэрээр “76 гишүүнтэй парламент Дэгийн тухай хуулийг баталсан. Ер нь 126 гишүүнтэй парламент үг хэлэх, асуулт асуух хязгаарыг бий болгох шаардлагатай. Энэ парламент Германы парламентын загварыг судалж хийсэн. Тиймээс энэ загварын дэгийг суурь болгож ажилласан. Гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлахаас илүү илүү эмх цэгцэд оруулах зорилготой. Өнөөдөр байнгын хороодын дарга нар сонгогдсоноор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл байгуулагдана. Энэ дэгийн дагуу зөвлөлөөс журам гаргана. Ямар төрлийн хууль тогтоомжийг УИХ ямар хугацаанд хэлэлцэх вэ гэдгийг энэ журмаар тогтооно. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр 7 заалттай журмыг оруулна. Дэгээр зохицуулагдахгүй хэд хэдэн хууль байгаа Хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төсөв, Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхэд гишүүн бүхэн үг хэлж, асуулт асууж болно.Харин дэгээр зохицуулагдаж байгаа хуулийг хэлэлцэхэд 240 минут буюу дөрвөн цагийн хугацаанд нэг хуулийг хэлэлцэнэ. Үүний 120 минутад МАН, 100 орчимд АН, 20 орчим минутад бусад улс төрийн хүчний гишүүд үг хэлнэ.Тогтоолыг 30 минут хэлэлцэнэ. Үүний 15 минут МАН, 10 минут АН, 5 минутад бусаднамын төлөөлөл хүсэлт ирүүлсэн дарааллаар үг хэлээд явах хуваарилалт хийж байгаа.Энэ дэгийг намын чуулганаар хэрэгжүүлж үзнэ. Намрын чуулганы дараа намын бүлгүүд, гишүүдээс Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргавал өөрчилж болно. Хэрэгжүүлж үзээгүй байж өөрчлөх нь буруу гэж үзэж байгаа” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *