8 нас хүрсэн хүүхдээр хурдан морь унуулна

0

Ламын гэгээний анхдугаар дүр, Эрдэнэбандида хутагт Лувсанданзанжанцангийн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойг тохиолдуулан, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, шашин соёлын наадам – Хангайн бүсийн хурдыг Баянхонгор аймагт 7 дугаар сарын 26-28-нд зохион байгуулна.  

Энэ ойг зохион байгуулахдаа Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, “Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага” стандартыг баримтлах юм байна. Уг наадамд хурдан морь унаж уралдах хүүхэд 8 нас хүрсэн, эрүүл мэндийн үзлэгт орсон, эцэг эх нь зөвшөөрсөн, уяач болон эцэг эх, хүүхэд хоорондоо гурвалсан гэрээ байгуулсан байх шаардлага тавьж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *