Хувийн хэвшлийнхний сонирхлыг татахуйц хөрөнгө оруулалтын төслүүдийг хүлээж байна

0

 “Монголын Эдийн засгийн форум-2024” өнөөдөр хоёр дахь өдрөө хотын шинэчлэл-хөгжлийг хөндсөн нэгдсэн хуралдаанаар эхэллээ.

Энд хотын төвлөрлийг сааруулах, ингэснээр хөдөө, орон нутагт иргэд ажиллаж, амьдрах таатай нөхцөл байдал, дэд бүтэц, үйлдвэржилт бүхий орчинг төрөлжүүлэн бүрдүүлэх гэдгээр мөн өчигдөр голлон хэлэлцсэн бүсчилсэн хөгжлийн бодлоготой холбогдон хөндөгдөж байна.

Эдийн засгийн форумоор шинээр эмхлэгдэн байгуулагдаж буй Засгийн газар ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, тэр дундаа хөрөнгө оруулалтын бодлогоо танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ, “Бид хөтөлбөрөө анх удаа босоо цаасан дээрх ерөнхий хөтөлбөр бус, хэвтээ цаасан дээр, хэн юуг, хэзээ яаж, ямар эх үүсвэрээр хийх, яаж хэмжигдэх вэ гэсэн агуулгыг гаргаж ирж чадсан, олон улсын байгууллагын нийтлэг формат буюу цахим өгөгдөл дээр тулгуурласан, хяналт үнэлгээ мониторинг бүхий туйлын хялбар эдийн засгийн цогц төлөвлөгөөг байгуулах”-аа мэдэгдэж байна.

Монголын Эдийн засгийн форум 14 дэх жилдээ, 11 дэх удаагаа болж байна. Форумоор хөрөнгө оруулалтыг дээрээсээ буюу төр, засгаас тийшээ хөрөнгө оруул гэх бус гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн сонирхолыг татахуйц төслүүд байгаасай гэдгийг оролцогч нар хэлж байна.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг бүсчилсэн тойргийн хүрээнд явуулсан нь Бүсчилсэн хөгжил хөрсөн дээрээ буух эхлэл боллоо хэмээн үзэж буйгаа гадаад, дотоодын төлөөлөл илэрхийлж байна.

2025 оныг манай улс Залуучуудын жил болгохтой холбогдуулан Монголын Эдийн засгийн форумоор дамжуулан Залуучуудын салбар хуралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Эдийн засгийн форум нийтдээ нэгдсэн хоёр хуралдаан, 8 салбар хуралдаан хуралдаанаар үргэлжилж байна. Өчигдөр “Хөгжлийн бодлого”, “Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт” гэсэн үндсэн хоёр сэдвээр хоёр нэгдсэн хуралдаан болж, салбар хуралдаануудыг доорх салбар чиглэлээр зохион байгууллаа. Үүнд:

  • Тээврийн дэд бүтэц ба нийлүүлэлийн гинжин хэлхээ,
  • Аялал жуулчлалын боломж ба сорилт,
  • Хотын хөгжил ба ухаалаг хот,
  • Уул уурхай ба чухал ашигт малтмал-өнөөгийн нөхцөл,
  • Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл”эвлэрүүлэн зуучлах,
  • Залуучуудын салбар хуралдаан тус тус боллоо.

Өнөөдөр Эдийн засгийн форумоор банкны салбарын хөрөнгө оруулалтаар нэгдсэн хуралдаан болж, Үндэсний баялгийн сангийн олон улсын туршлагыг сонсож байна. Монголын Эдийн засгийн форум 14 дэх жилдээ, 11 дэх удаагаа болж байгаа юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *