СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усны эрэгт тоглож байсан 12 настай охин живж, амиа алджээ

0

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 2 дугаар баг “Баруун-Урт” голын тогтоол усны эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд нь живсэн гэх дуудлага онцгой байдлын газарт долоодугаар сарын 8-ны өдрийн 14:44 цагт ирсэн байна. 

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж М /12 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:02 цагт цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *