Төгрөгийн доллар, юань, рубльтэй харьцах ханш суларчээ

0

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2022 оны арванхоёрдугаар сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32, өмнөх сарынхаас 24.85 төгрөгөөр суларчээ.

Мөн сард төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 491.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.28, өмнөх сарынхаас 17.14 төгрөгөөр суларсан байна.

Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн оны 12 дугаар сард 52.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.54 төгрөгөөр чангарчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *