Сэрэмжлүүлэг: Томуугийн хүндрэлээр хоёр хүүхэд нас баржээ
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн эмнэлэг болон Орхон аймагт амьсгалын замын хүндрэлээр бага насны хоёр хүүхэд нас барсан талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа мэдээлэл өгөв.
-Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн түвшинд байна. Өөрөөр хэлбэл, өвчний дэгдэлт алаг цоог байна гэсэн үг. Өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 9 хувь нь томуу гэсэн оноштой. Харин хэвтэн эмчлүүлж буй хүмүүс 23 хувийг эзэлж байна. Энэ бол 2023 оны нэгдүгээр сарын 24-ны байдлаар аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэгсдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Өмнөх өдөртэй харьцуулахад, 1.7 хувиар нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт аймаг орон нутагт 76.3, Улаанбаатарт 92 хувьтай байна. Тэгэхээр томуугийн өвчлөл хүндрэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага эзэлж байна. Тэгвэл халдварын туахйд, ХӨСҮТ-ийн вирус судлалын үндэсний төв, лабораторит вирусийг тодорхойлох 363 сорьцод шинжилгээ хийсэн. Зонхилон томуугийн А хүрээний H1N1, В вирус зонхилох хувийг эзэлж байна. Түүнчлэн томуугийн H3N1 вирусийн идэвхжил сүүлийн долоо хоногт идэвхжиж байна. Хүмүүст Хүндрэл өгч, өвчлөлийн шалтгаан нь томуугийн H1N1 болон В вирус байх нь гэж ойлгож болно. Үүнээс гадна томуу төстэй шинж тэмдэг, томуу үүсгэдэг шинж тэмдэг нэлээн байна. Хэдийгээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах хэмжээнд байгаа ч үйл ажиллагаа хэвийн байна гэлээ.
Томуугийн өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл 70 орчим хувийг 15 хүртэл насны хүүхдүүд байна. Үүнээс 4 хүртэл насны хүүхэд 50.6 хувийг эзэлж байна.
Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1-4 хүртэл насны хүүхдийн томуугийн өвчлөл 2.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 87.3 хувь нь 15 хүртэл насны хүүхдүүд. Үүний 76 хувь нь 4 хүртэл насныхан. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл хүндрэл зонхилж байна гэсэн үг.