Баруун аймаг руу явах замд аялагчдын цуваа үүсчээ

0

Баруун чиглэлийн орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн тоо их, хөдөлгөөний хурд удааширч, цуваа үүссэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Лүн, Баянцогт, Баянчандмань сумын чиглэлд гарах хөдөлгөөн их, тээврийн хэрэгслийн хурд удааширсан, цуваа үүссэн байдалтай байна.

  • Улаанбаатар-Дундговь, Өмнөговь чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал хэвийн;
  • Эмээлт, Баруунтуруун, Налайхын шалган нэвтрэх цэгүүдэд хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн байна.

Энэ өдөр олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах 67 байршилд 182 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *