СОНГОМОЛ ДУНД НАС: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Янгүгийн Содбаатарын халтар морь өнгөллөө
Уяачдын баярт зориулсан сонгомол морины дунд насны ангилалд 65 хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн. Улмаар Я.Содбаатарын халтар морь түрүүллээ.
Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаяр дээд, дунд сонгомол насанд хоёуланд нь аманд хүзүүнд айрагджээ.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Янгүгийн Содбаатарын халтар морь түрүүлж,
- Аманд хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Ганзоригийн Ганбаярын сартай хээр,
- Гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын хүрэн,
- Дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Намдагийн Хүрлээгийн халзан,
- Айргийн тавд Төв аймгийн Баянчандмань сумын уяач Ц.Мөнхбаярын халиун тус тус хурдаллаа.