Дархан аварга Н.Батсуурь: Таван настайгаасаа зодог өмсөж, мөрөөдлөө биелүүллээ

0

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны
818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд
ес даван түрүүлж, дархан аварга цол хүртсэн
Н.Батсуурь өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан
монголчуудынхаа өглөөний мэндийг эржээ.
Тэрбээр “Өглөөний мэнд. Баяр хүргэсэн хүн болгонд
баярлалаа. Баярлаагүй хүн бүхэнд баярлалаа. Дархан аварга хэмээх эрхэм цолонд хоёргүй сэтгэлээр Тавхан
настайгаасаа зодог өмсөж мөрөөдлөө биелүүлэлээ.
Баярлалаа” гэсэн байна.
Тэрбээр наадмын үзүүр түрүүнд Сэлэнгэ аймгийн
Цагаанннуур сумын харьяат улсын залуу арслан
Б.Орхонбаярыг барьц тавилцах мөчид хавирч даван
төрийн их баяр наадамд дөрөв дэхь удаагаа
түрүүлсэн билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *