УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорьж байна

0


СОНИ: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2022 оны 05 дугаар сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнээс хойш Улсын Их Хурлын даргын захирамжаар уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг нийт 13 удаа хуралдаж, олон нийтийн хэлэлцүүлгийг нэг удаа зохион байгуулж, хөдөө орон нутаг дахь цуврал уулзалтуудаар иргэдийн санал, сэтгэгдлийг хүлээн авчээ. Харин өнөөдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хоёр дахь хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, хуулийн төслийн хуулийн хэрэгцээ шаардлага юу байв, ёс суртахууныг хуульчилснаар нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлэх тухай болон ёс зүйн зарчмын талаар дэлхий нийтийн баримталж буй чиг хандлагыг танилцуулсан юм.

СИНХ: Г.Занданшатар Улсын Их Хурлын дарга

СОНИ: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж үр дүнтэй батлах зорилготой буйгаа УИХ-ын дарга онцоллоо. Гэхдээ хууль баталж, төрийн албан хаагчдаа чангалах гэсэн зүйл биш. Харин төрийн албаныхаа нэр хүндийг өргөхийн тулд хуульчлахыг зорьж байна гэв. Төрийн албаны өнөөгийн байдалд иргэдээс өгсөн үнэлгээг авч үзвэл судалгаанд оролцогчдын 43 хувь нь төрийн албаны үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дунд зэрэг, 18 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 48 хувь нь төрийн албан хаагч ажилдаа сэтгэл гаргаж байгаа байдлыг дунд зэрэг, 45,6 хувь нь ажлын хариуцлагыг дундаас доош хэмээн үнэлжээ. Өнөөдрйин хэлэлцүүлэгт Удирдлагын академийн багш, доктор, профессор Я.Долгоржав “Төрийн захиргааны албан хаагчийн ёс суртахууны асуудал”, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн “Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт илтгэл танилцуулж, хэлэлцүүлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *