Усны осол өнгөрсөн оноос 3.9 дахин өсжээ
Усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хүргэлээ. Он гарсаар усны ослын 80 тохиолдол бүртгэгдэж, 65 хүн амь насаа алджээ. Үүний 52 нь том хүн, 13 нь хүүхэд байсан аж.
Усны ослыг 2023 оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 3.9 дахин өссөн байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд усны ослоор 1,044 хүн амь насаа алджээ.
Усны ослоор нас барсан иргэдийн 14 хувь нь сэлж чаддаг байжээ. Осолдсон иргэдийн хувьд
- Сэлэхээр ороод 14 хувь
- Автомашинтай зорчиж байгаад 14 хувь
- Мотоциклтой гол гатлах 14 хувь
- Хүүхэд хараа хяналтгүй 11 хувь
- Согтууруулах ундаа хэрэглэсэн 7 хувь
- Хүн аврахаар 4 хувь
- Морьтой зорчиж байгаад 4 хувь
2017-2023 оны хугацаанд усны осолд өртөж амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь 10, 13, 17, 21 насны хүүхэд, залуус байжээ.
Сүүлийн 10 жилд усны ослоор нас барсан хүмүүсийн 71.1 хувь нь том хүн, 28.9 хувь нь хүүхэд байсан аж.
Усны ослоор нас барсан том хүний 67.4 хувь нь эрэгтэйчүүд байна. Амь насаа алдсан иргэдийн 26 хувь нь Туул голд осолджээ.
Усны ослоос сэргийлэх зөвлөмж:
- Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Анхны тусламж үзүүлэх чадвартай байх
- Аврах хантааз өмсөж хэвших
- Зөвшөөрсөн зайд сэлэх
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх
- Өөрийн эрүүл мэндийн онцлогийг мэддэг байхыг ОБЕГ-аас зөвлөлөө.