Жүдогийн шигшээ багийнхан Парисыг зорилоо

0

Парис-2024 зуны олимпын XXXIII их наадамд оролцох жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын түрүүч өнөөдөр өглөө Парисыг зорилоо.

Эхний бүрэлдэхүүнд дэлхийн аварга Б.Баасанхүү, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, Б.Эрдэнэбаяр, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ё.Басхүү, Э.Ариунболд нар болон ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нар багтжээ.

Жүдочдын тэмцээн энэ сарын 27-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Дээрх хоёр жинд манай улсаас дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Ариунболд нар зодоглох юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *