Энэ сарыг дуустал цаг агаар ямар байх вэ?

Өнөөдрөөс энэ сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
- Хур тунадас: Долоодугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 28, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн төв хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
- Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.
- Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18..+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
- Хур тунадас: Долоодугаар сарын 23-нд дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо, 24, 25-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
- Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
- Агаарын температур: Шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.