3300 тонн төмрийн хүдэр 244 мянган доллараар арилжив

0

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2024.07.23/ арилжаагаар “Энержи ресурс” ХХК 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрсийг 12,288,000 юань буюу 5,710,848,000 төгрөгөөр арилжжээ.

“Монголросцветмет”  төрийн өмчит үйлдвэрийн гакзар 3300 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдэр 244,200 ам.доллар буюу 825,505,890 төгрөгөөр арилжсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хууль хэрэгжиж эхэлснээр нүүрс, төмрийн хүдрийн баяжмалаар зогсохгүй зэсийн баяжмалыг ч арилжаалдаг болсон юм.  Уул уурхайн бүтээгдэхүүний худалдан авалт ил тод болох нь татварт төвлөрөх орлогыг нэмэгдүүлж байгаа төдийгүй элдэв хардлагад ч цэг тавьж буй.

Мөн энэ өдөр Хөрөнгийн биржээр 41 хувьцаат компанийн 912,842,586 төгрөгийн үнийн дүн бүхий 1,797,075 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *