45 настай эрэгтэй Хэрлэн голын усанд эндэж амиа алдлаа

0

Дорнод аймаг, Хөлөнбуйр сум. 3 дугаар багийн “Баян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 123 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т 07.12-ны өдөр иргэн У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хэрлэн” голын усанд осолдсон байж болзошгүй одоог хүртэл олдохгүй байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 123 км замыг туулан 14:41 цагт очиж иргэн У /45 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг байгуулан ажиллаж мөн өдрийн 16:10 цагт анх осолдсон газраас зүүн зүгт голын урсгал дагуу 15 км зайтай тус багийн “Долоон бургас” гэдэг газар усны мандал дээр цогцосыг олж гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явсанаас “Туул” голын усанд 6 настай 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай 16:06 цагт гарч 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоосон. 07.23-ны өдрийн 06:29 цагт дахин эхлүүлсэн. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *