Г.Очбаяр: Хотыг соёлжуулахын тулд иргэдийн оролцоо чухал
Хотын соёл гэж юу вэ. Хотын соёлтой байна гэж ямар байхыг хэлдэг тухайд ярилцахаар “Улаанбаатар хотын музей”-н Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан наадсан уу?
-Сайхан наадам болж дэлгэр сайхан наадлаа. Бараг арваад жилийн өмнөөс гэх үү дээ, залуус үндэсний хувцас монгол дээлээ өмсдөггүй байсан. Тэгвэл одоо ганц наадам ч гэлтгүй, олон баяр, тэмдэглэлт өдрүүдээр монгол дээлээр гоёдог болсон нь миний хувьд сайхан санагдлаа. Залуус бие биенээ хараад дуурайж монгол соёлыг үүсгэж байгаа нь бахархалтай.
-Өнөөдөр тантай хотын соёл гэж юу юм. Хотын соёлтой байна гэж ямар байхыг хэлдэг талаар ярилцах гэж буйдаа баяртай байна.
-Соёлын талаар ярина гэдэг өргөн ойлголт, өнөөдөр яриад ч дуусахгүй сэдэв. Тиймээс аль болох товчхон ярихыг хичээе. Суурин газрууд бий болсон цагаас тухайн олон хүмүүсийг удирдан зохицуулах нь нийгмийн дүрэм журамтай байх суурин газрын соёлыг бий болгосон гэж үздэг. Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хотод амьдарч байна. Хотод яагаад соёлтой байх вэ гэхээр ихэнх нь бие биенийгээ таньдаггүй тул дүрэм журмаар зохицуулдаг. Хот төлөвлөлтэй бүтэцтэй тул гудамж талбай биет зүйлүүдээр хот хэлбэр- жинэ. Соёл гэхээр өргөн ойлголт, хүний оюуны бүтээл соёл юм. Гудамжинд хүмүүс хоорондоо мөрлөх юмуу хөлөн дээр нь гишгэвэл уучлалт гуйх, бас тусламж гуйсан хүнд очоод туслах гээд ийм харилцаа үүсч соёлыг бий болгодог. Соёл нь байгаль дээр оюун ухаанаар шинэ хиймэл орон зайг үүсгэдэг. Оюуны бүтээл.
Философичид соёлыг юу гэж үздэг вэ гэхээр хүний оюунаар бүтээгдсэн үнэт зүйлийг соёл гэж үздэг. Бидний хэрэглэж буй цамц, гутал, хувцас соёлтой холбоотой. Соёлыг дотор нь оюуны болон материаллаг гэж хоёр хуваана. Их сургуулийн багш илтгэл дээр байшингийн тоосго бол соёл биш гэж ярьж байсан би үүний эсрэг байдаг. Оюунаараа бүтээсэн зүйл тоосго хүртэл соёл. Бидний гаршуулсан амьтад бас бидний соёлын нэг бүрэлдэхүүн хэсэг. Улаанбаатар хот ямар түүхтэй хот юм, бидний соёлын түвшин яаж өөрчлөгдөж байна үүн дээр төвлөрч ярья. Хуучин бол Хүрээ байсан. 1639 оноос үүсч хотжилт 1719-1778 оны хооронд 21 удаа нүүгээд хотжилт явагдаж олон орны иргэд цуглараад хятад төвөд, америк, дани швейцарь, барууны ихэнх улсын хүмүүс мөн японы Мицуй пүүс хүртэл байсан. Олон орны хүмүүс цугларч соёлоороо нөлөөлсөн. Монгол Улс Хятадаас олон соёлыг авсан. Ялангуяа хоолны соёлыг авсан. Худалдаа гэсэн үгийг ихэнх тохиолдолд наймаа гэдэг үгээр авч хэрэглэдэг, энэ нь хятадын “маймаа” гэдэг авах өгөх гэсэн утгатай үгнээс үүдэлтэй. 1913 онд Богдхааны зарлиг гарч соёлтой холбоотой хүрээний лам нар дээр охид бүсгүйчүүдийг оруулахгүй. Шөнө оройн цагаар хүрээнээс залуу лам нар гарахыг хориглоно.
Моньд гэж үг хэллэг хэрэглэхгүй, гараа ардаа үүрч явж болохгүй гэдэг байсан. Тухайн үеийн үйлдэл хэл яриаг хориглодог байсан тогтоол гарч байсан. Тухайн үед Богд хаан л машинтай байсан бол гол тээврийн хэрэгсэл нь морь байсан. Хот төлөвлөлт байхгүй. Уламжлалт хот нэрээр нэршсэн. Дээр нь одоогийн Амгаланд хүрээний хятадуудаас шанз хөгжим сурч урлагийн соёлын төв байгуулж тэр хүмүүсээр Богд хаан ордондоо дуудаж тоглуулж байсан байдаг. Хүрээний үед малгай, эмээл зарах дуртай, хувцаслалт нь хүртэл өөр 100 жилийн өмнөх үед эмэгтэйчүүд эхнэр нөхөрт гарсан үгүйг үсээр нь ялгана. Баруун аймгийнхан үсээ хагалж самнах юм бол нөхөрт гараагүй гэж ялгах жишээний. Банк байхгүй байсан. Хатад л гэхэд ойролцоогоор 4-5 кг үнэт эдлэл хэрэглэж байсан. Богд хааны ордон музейд Дондогдулам хатны эдэлж байсан зүйл нь их тансаг эдлэл хэрэглэж байсан. Гэрэл зургийн газар, кино үзвэр, зугаа цэнгэл, эмсийн хүрээлэн, халуун усны газар, биллиард хүртэл байгуулж байсан. 1921 оны Ардын хувьсгалын дараа шинэ нийгэм орчин үеийн хүмүүсийг бий болгох үзэл санаа Хаант засгийг халж улс төр нийгэм эдийн засгийн том өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн агуулгын хүрээнд шинэ нийгэм соёл боловсрол боловсон хүчийг байгуулсан. 1942 онд их сургуулийг байгуулсан үндэсний сэхээтнүүдийг бий болгосон. 1924 онд хотын захиргааны дэргэд ломбард байгуулсан. 3 хувийн хүүтэй. Ломбарданд эмээл, дээл, хөөрөг зэрэг тухайн үеийн эдлэлээ тавьж байсан.1929 онд Улаанбаатар хотод анх удаа автобус явж эхэлсэн.1931-32 онд нийтээрээ цахилгаан станцтай болсон. Том дэвшил. 1938 онд анхны ясли, 1958-1961 онд Улаанбаатар хотод анхны дөчин мянгатын хороолол бий болоод дараа нь хорооллууд бий болж автобусны маршрут бий болсон.1959 онд соёлын довтолгоо болж нэгдүгээрт, монгол хүнийг ахуйн хувьд соёлжуулах хоёрдугаарт, орчныг соёлтой болгох гуравдугаарт, монгол хүнийг мэдлэг боловсролтой болгох зорилгоор соёлжуулна гэсэн ийм зорилттой комисс байгуулагдсан. Хорооных гэхэд айлд ороод цагаан хэрэглэл байна уу алчууруудыг шалгана шүдээ угааж сурсан уу 7 хоногт нэг удаа усанд орох жилд 52 удаа усанд орсон байх ёстой гэж үздэг байж. Хагас ажилладаг болохоор хагас сайн өдөр бүтэн амардаг болохоор бүтэн сайн өдөр. 1998 онд халсан. Бүтэн сайн өдөр усанд ордог байсан. Би л гэхэд жийнс, кока кола-г пис гээд онгойдог гээд соёлын шоконд орж байлаа. Нэг үеэ бодоход манайх бас өөрчлөгдөж байна.
-Хотын хогноос илүү тулгамдаж буй асуудал бол ил задгай нус цэрээ хаях үйлдэлтэй таардаг. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох торгодог шийтгэл байна уу?
-Урьд нь их байсан. Ковидын үеэр хүн бүр амны маск зүүсэн. Амандаа масктай хүн шүлсээ хаяхгүй нь мэдээж энэ нь шүлсээ хаяж болохгүй соёлд нөлөөлсөн. Ухамсрыг суулгаж буй зүйлүүд олон байна. Хотын
төв хэсэг бүрт хэд алхаад CU, GS25 сүлжээ олон бий болсноор гудамжинд бие засахгүй боловсон ООд орох
жишээний. Хотын бүтээн байгуулалт хүмүүсийн ухамсарт нөлөөлж байна. Цахим орчинд маш их шүүмж-лэлүүд хүмүүс бичдэг, үүнийг би эрүүлжиж байна гэж хардаг.Шаардлагаа хүргүүлж байж нийгэм орчин өөрчлөгдөнө. Улаанбаатар хотын иргэдийн оролцоо хотын бүтээн байгуулалтад нөлөөлөх тул шүүмжилж байж л өөрчилнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан замын бордюраа өөрчил, дугуй унахад болохгүй байна гэх мэт шаардлагаа тавьж шүүмжилж байж шийдвэр гарах түвшинд хүрнэ. Хөгжил гэхээр цаанаа ололт дэвшил байх ёстой.
Тэгвэл соёл биш гэж юуг хэлэх вэ?
-Дайн цар тахал, өвчин байна. Энэ бүгдийг цааш нь дэлгэрүүлж соёл болгохгүй зүйл юм.
-Өөр орны жишгийг аваад үзэхэд
-Дэлхийн улс орнууд гэхээр гудамжны соёл гэж байна. Органикаар бий болсон тухайн үед улам хөгжүүлж байгаа улс олон бий. Жишээ нь, Орост Арбатын гудамж байна. Японы Шибуяа, Нью Иоркийн Уолл стрит гэх мэт.
Эдгээр нь улам хөгжүүлээд явж байхад манайх эсрэгээрээ органик зүйлээ устгаж урт цагааны гудамжийг буулгасан. Хотын захиргаанаас ямар ч сонголтгүй буулгасан. Гудамжны амин сүнс нь урт цагаан гэдэг барилга байсан. Тэр гудамж 250 жилийн өмнө үүссэн. Анх худалдааны зориулалтаар үүссэн төв байсан. Улаанбаатар хотын жижигхэн худалдаа үйлчилгээний төв байлаа. Урт цагаан гэдэг нэр томьёо нь Улаанбаатар хотын таних тэмдэг байсан. Хүн болгоны мэддэг таних тэмдгийг устгасан нь харамсалтай. Ногоон байгууламж хэрэгтэй байсан уу, эсвэл таних тэмдэг нь хэрэгтэй байсан уу гэвэл таних тэмдэг нь хэрэгтэй байсан. Урт цагааны гудамж гээд нэвтрүүлэг хүртэл 25 ТВ-д байдаг. Ногоон байгууламж болгоно гээд одоо машины зогсоол болгосон. Өөрсдийнхөө таних тэмдэг ой санамжаа хотынхоо амин сүнсийг алдаж байна. Дурсамж байгаа хотод түүхэн төв байхаа больж байна. Хот бол гудамж, барилгаас бүрддэг. Органикаар үүссэн дурсамж архитектур гоо зүйн дурсамж үлддэг юм. Манай хот бусдаас юугаараа ялгарах юм одоо алга. Техник технологи хөгжиж байна. Өндөр өндөр барилга баригдах шаардлагатай байгаа л даа. Хотын дарга Х.Нямбаатар саяхан хотын бүх газруудыг авлигаар авсан гээд албан ёсоор мэдэгдчихлээ. Хот гэдэг ой санамж алга. 50-100 жилийн дараа Монголд гадны жуулчид ирэхээргүй боллоо. Жуулчид ирээд юу үзэх юм бэ алга байна ш дээ. Улаанбаатар хот 355 жилийн түүхтэй хот мөртлөө 53 барилгыг соёлын өвд бүртгэсэн. Түүхийн юм архитектур алга. Түүх соёлын зүйлээ хадгалж хамгаалсан зүйл алга.
-Одоо аймаг сумын 100 жилийн ой наадмууд үргэлжилж, дараа нь хогны асуудал яригдана даа?
-Хогоо хаях гэхээр хогны цэг нь дүүрсэн, нэгдсэн цэг байхгүй нэг талаас хогны менежментийн асуудал. Хогийг хогийн саванд хаядаг тийм орчинг бүрдүүлэх нь чухал.
Японд очиход хогийн сав тэр бүр байхгүй. Дээр нь хүн ам ихтэй тул гурав дөрвөөрөө хэлхэлдээд явахгүй баруун гараа дагаж шатны урсгалаа дагаад гудамжинд тамхи татахгүй. Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог. Гол нь хогны савны олон цөөндөө биш. Хотын захиргаа бодлого явуулсан нэг үе 5 алхаад хогийн сав байсан. Бат-Үүл даргын үед бүүр хогны уут хүртэл тарааж байсан. Хогийг ялгаж ангилах үнэлгээжүүлэх хэрэгтэй. Сарын өмнө би хоёр гэрийн цуглуулсан шилээ ангилаад тушаахаар очтол бүгдийг нь аваагүй. Гуравны нэгийг л авсан. Авахгүй гэснийг нь үлдээх гэтэл аваагүй тэгээд бүүр хогийн цэг дээр аваачиж хаясан. Хогын цэг дээр шил цуглуулдаг хүмүүс очдог юм билээ. Дахиж би хогны цэг дээр очихгүй, хаширсан. Мөн байрны гадаа хогоо ангилж хаяад ч хогны машин ирэхдээ бүгдийг нь нэг савандаа ачаад л явдаг. Хогоо хаяхгүй уут саванд хийе гэсэн ухамсар байгаа ч тэр орчин менежмэнт нь алга. Хогны асуудал маш хүнд байна. Хотын соёл бас үүгээр хэмжигдэнэ. Хүнээ яаж оршуулж байна. Хогны асуудал хогыг нь ангилж үнэлгээжүүлээгүй.
-Улаанбаатар хотын Сөүлийн гудамжийг ”Шөнийн гэрэлт гудамж” болгосон. Нэг их удаагүй байтал татан буулгасан, энэ талаар тодруулбал?
-Манай хот шөнийн амьдрал бодлогоор тусдаа орон сууцны хорооллоос хол байлгах хэрэгтэй. Сөүлийн гудамж тусад нь байгуулах шөнийн гудамж байх ёстой тул тэр хавийн орон сууцны хорооллын оршин суугчдаас гомдол гарсны дагуу татан буулгасан. Мөн баар шөнийн цэнгээний газар, караоке эдгээр нь шөнийн цагт хүмүүсийн тав тухыг алдагдуулдаг тул хориотой байдаг. Яг үнэндээ орон сууцны хороолол, албан байгууллага, цэцэрлэг сургууль, шөнийн гудамж гээд бид бүгд холилдсон барилга дунд зааг байхгүй амьдарч байна. Хотыг удирдана гэдэг том шинжлэх ухаан. Хотын захиргаа газрын наймаа авлигаар байшин барилга барьдаг орчин нөхцөлгүй хотын захиргааг дотроос нь эрүүлжүүлэх хэрэгтэй улс төрийн нөлөөллийг багасгах орчин үед залуус нийгэмд маш их шүүмжлэл хэлж байна. Миний яриад байгаа гол зүйл бол иргэдийн оролцоо чухал.
-Хотын соёлын талаар эцэст нь та юу гэж хэлмээр байна?
-Хотын соёл бодит байдал дээр маш таагүй улс төрийн шийдвэр оновчтой биш, уур бухимдалтай хотод бид амьдарч байна. Хотын соёл цаг үеэ бодоход хүмүүсийн ухамсар дээшилсэн үү гэвэл дээшилсэн иргэдийн худалдан авах чадвар сайжирсан. Бидний татварын мөнгөөр ажил хийж байна үүнд хяналт тавих чухал.
Хотод амьдрах таатай орчинг бий болгох хэрэгтэй болохоос Аз жаргалтай Улаанбаатар-Аз жаргалтай иргэд гэсэн уриа лоозон хэрэггүй ээ. Хотод их олон бохирдлууд байна. Үүнд агаарын, хөдөлгөөний, дуу чимээний, харааны бохирдол байна. Өглөө гэрээсээ гараад харахад Богдхан уул харагдахгүй байна. Энэ нь харааны бохирдол. Одоогоор дуу чимээний бохирдол яриагүй л байна. Үнэрлэж амьсгалж байгаа агаарын бохирдлоо ярьсаар. Хөдөлгөөний бохирдлыг яриад эхэлсэн, энэ нь хотын түгжрэл. Хөрсний бохирдлыг саяхнаас ярьж эхэлж байна.
-Хотын соёл гэж юу юм бэ гэдгийг залууст зааж сургаж буй томоохон ажил хөтөлбөр байгаа юу?
-Хотын соёлын талаар дорвитой сургалт хөтөлбөр одоогоор алга гэхэд болно. Миний хувьд хотын иргэн төрийн соёлын албан хаагч хүний хувьд сайн дураар болон төлбөртэй сургалт лекц уншиж явна. Хот ийм соёлтой байна гэдэг бодлогоор ажил хийгдэхгүй байгаа. Соён гэгээрүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй. Урьд нь 2008-2011 он хүртэл ажлуудыг хийдэг байсан. Одоо 9, 10 дугаар сарыг хотын соёлын сар болгомоор байна. Зорилтот бүлэгт хотод шинээр Их, дээд сургуульд элсэж ирсэн оюутнуудад хотын соёлын талаар хөтөлбөр хотын аяллыг зохион байгуулмаар байна. Мөн хөрөнгө мөнгө гарган санхүүжүүлээд ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хотын соёлын талаар оруулах хэрэгтэй. Манай хот дэлхийн хаана ч байхгүй онцлогтой хот. Хотоос 50 км-ийн зайтай гарахад малаа хариулж буй малчинтай таарна. Хот, хөдөө нь хамгийн ойрхон онцлогтой. Улаанбаатар хотод албан бус тоогоор 1 сая 800 мянга гаруй хүн амьдарч байна. Сүүлийн 30 жилийн дотор хөдөө орон нутгийн 70 гаруй хувь нь хотод ирж суурьшин амьдарч байна. Хотын соёлыг сайжруулахын тулд уриа лоозонгоор бус бодитой ажил хөтөлбөрөөр сайжруулна.