Хохирогчийг зодсон гэх өрөөний камер ажиллахгүй, камерын өнцөг өөрчлөгдсөн байжээ

0

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдаж, 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан иргэний хэрэгтэй холбоотой мэдээллийг холбогдох байгууллагынхнаас сонссон. Иргэн О-г анх дөрөвдүгээр сарын 24-нд 461 дүгээр ангид цагдан хорьж, үүнээс хойш хорих хугацааг гурван удаа сунгажээ.Хуралдаанд ШШГЕГ, АТГ, ЦЕГ, Баянгол дүүргийн прокурор гэсэн дөрвөн байгууллага мэдээлэл танилцуулсан юм. Тэгвэл дээрх дөрвөн байгууллагын мэдээлэл зөрүүтэй, локигийн алдаатай байгааг хуралдаанд оролцсон гишүүд хэлж байлаа.Иргэн О Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байхдаа тус дүүргийн эргүүгийн найман төлөөлөгчид зодуулсан хэмээн АТГ-т гомдол гаргасан. Энэ үерээ 461 дүгээр ангид хоригдож, энэ хугацаандаа буюу энэ сарын 23-нд эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.Хуралдааны үеэр АТГ-аас хохирогчийг зодсон гэх өрөөний камер ажиллахгүй байсан, камерын өнцөг өөрчлөгдсөн байсан гэсэн мэдээллийг өгсөн юм. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад 266 мэдүүлэг авах камертай өрөө байдаг ч өнөөдрийн байдлаар камер нь ажиллаж байгаа 253 өрөө байгаа. Эрүүгийн төлөөлөгч нар өрөөндөө мэдүүлэг авах хориотой байдаг гэдгийг ЦЕГ-аас хэлсэн. Гэтэл иргэн О-г зодсон гэсэн өрөөний камер ажиллахгүй, камерын өнцөг өөрчлөгдсөн байжээ. Тиймээс иргэн О-д эрүү шүүлт тулгасан уу гэдгийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.Мөн тус хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дэд даргыг ажлаас чөлөөлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *