Дэлхийн дулаарлын улмаас агааржуулагчийн зах зээл жил бүр 7 хувиар өсөж байна

0
  • Дэлхий даяар агааржуулагчийн зах зээл 2024 онд 67.32 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна.
  • Олон улсын эрчим хүчний агентлагаас 2029 он гэхэд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээл 91.83 тэрбум ам.долларт хүрэх тооцоог гаргасан байна.⁠

Агааржуулагчийн зах зээл жилд дунджаар 7 хувиар өсөж байна

Хүн төрөлхтөн агаар мандалд нүүрсхүчлийн хий, метан зэрэг дулааныг хадгалдаг хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрчимжүүлснээр уур амьсгалын өөрчлөлт бий болж дэлхийн дундаж температур жил бүр тогтмол өсөж буй.

Үүнийг даган дэлхий даяар агааржуулагчийн зах зээл хурдацтай тэлж, 2024 онд 67.32 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна. Энэ нь өмнөх оноос 6.41 хувиар өссөн дүн юм. 

Олон улсын эрчим хүчний агентлагаас 2029 он гэхэд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээл 91.83 тэрбум ам.долларт хүрэх тооцоог гаргасан байна.⁠

Дэлхий даяар агаарын температур жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед агааржуулагчийн эрэлт улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

Эх сурвалж: CNBC

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *