Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” эхэллээ

0

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” Хүй долоо худагт эхэллээ. Энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх уг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Наадмыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Даншиг наадам – Хүрээ цам” бол шашны баяр ёслол, зан заншил гэхээсээ илүүтэйгээр өнөө цагт үндэстний ондоошил, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, эртний түүх, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, оюун санааны ондоошлоо бахархан тэмдэглэх хэлбэрээрээ улам ач холбогдолтой болсоор байна. Энэ жилийн Даншиг наадам нь нийт монгол туургатны өвөрмөц онцлог, соёлыг сурталчлан таниулахад анхаарч байгаагаараа онцлогтой. Үндэсний өв соёл, хосгүй уламжлалаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж буй нийт нийслэлчүүд, энэхүү наадамд морилон ирсэн хүндэт зочид та бүхэн сайхан наадаарай” гэсэн юм.

Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг урлаг, соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ШИНЭ МЭДЭЭ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *