Ховд хотын түүхийн “Алтан цадиг оршвой”
Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, Зүүнгар улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойд зориулан, Галдан бошгот хааны байгуулсан Ховд хотын түүхийг өгүүлэх “Алтан цадиг оршвой” номын нээлт өнөөдөр (2024.08.02) Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд боллоо. “Алтан цадиг оршвой” 3 боть номыг Лацав Тангуд овогт зохиолч Доржийн Ганболд аймгийн ИТХ-ын дэмжлэгээр бүтээсэн юм.
Номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх, зохиолч Д.Ганболд болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ховд аймгийн алдартан гавьяатууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.
Номын нээлтэд зориулан, Соёлын гавьяат зүтгэлтэн М.Баянзулын нэрэмжит Нийтийн номын сангаас Иргэний танхимд номын үзэсгэлэн гаргав.