Бүгд Найрамдах Филиппин Улсын гадаад хэргийн сайд Монголд албан ёсны айлчлал хийхээр ирлээ

0

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2024 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүрэлцэн ирлээ.

Гадаад хэргийн сайд Энрике А.Манало болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ Флоркруз болон албаны бусад хүмүүс угтав.

Энэхүү айлчлал нь манай хоёр улс 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Гадаад хэргийн сайд Энрике А.Манало айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ, энэ хүрээнд Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийж, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зарим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *