Эрчим хүчний либералчлалыг эхлүүлэх ажлыг ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар санал оруулжээ

0

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын ТББ-ын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулахаар санал оруулаад буй эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдэээлэл солилцсон байна.

Тодруулбал, Эрчим хүчний салбарт тулгамдаж буй Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний либералчлалыг эхлүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгуулах санал хэлжээ.

Улсын төсвөөр хийгдэж буй ажлын эрхийг шилжүүлдэг, орон нутагт тендер зарладаг, дүгнэдэг байдлыг зогсоох, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар саналаа илэрхийллээ.

Мөн эрчим хүчний салбарт төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаа хумигдаж буйг хэлээд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим төрийн үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж үе шаттай зохион байгуулах хүсэлтээ уламжлав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *