Орхон голыг бохирдуулж байгаа асуудлыг шалгаж байна

0

Олон нийтийн цахим сүлжээнд “Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн үйл ажиллагааны улмаас усны бохирдол үүсэж Орхон гол бохирдож байна” гэх мэдээлэл тарсан.

Энэ дагуу наймдугаар сарын 6-ны өдрөөс Архангай аймгийн Байгаль орчны газар, Орхончулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна.

Усны бохирдлыг арилгах зорилгоор аймгийн Байгаль орчны газартай хамтран ажлын хэсэг ажиллуулж тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдээр сэтэрсэн далан хаалт суваг шуудууг сэргээн засварлах бэхжүүлэх ажлыг газар дээр нь эхлүүлжээ.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *