Баянзүрх дүүрэгт “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

0

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан жил бүр тариаланчдаа дэмжин “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Дүүргийн иргэддээ эрүүл, аюулгүй, түрээсийн төлбөр шингээгүй үнээр хүнсний ногоо хэрэглэх боломжийг ийнхүү олгодог билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргээс зохион байгуулж буй “Алтан намар” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Сэргэлэнбаатар нар оролцлоо.

Энэ жилийн “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгаас 27, Ховд аймгаас 17, Дархан-Уул аймгаас 6, Улаанбаатар хотоос 3 тариалан эрхлэгч үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Байршлын хувьд 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн гадна талбай, 4 дүгээр хороо Жуковын талбай, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулагдаж байна.

Иргэд баталгаатай, найдвартай, эх орны хөрсөнд ургуулж, химийн бодисоор бордоогүй хүнсний ногоог хэрэглэгчдэд илүү ойртуулж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буйд талархалтай байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *