Шөнийн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 зөрчил илэрчээ

0

Цагдаагийн байгууллагаас “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнийн хугацаанд нийслэлийн 9 дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,Сүхбаатар, Хэнтий, Ховд зэрэг 10 аймгийн хэмжээнд зохион байгуулжээ.

Хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд: нийт 257 цэгт, 571 алба хаагч, 82 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд:

• Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 155 зөрчил,

• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 39 зөрчил;

• Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 17 хүн, эд зүйлс илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:

1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

2. Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;

4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхад анхаарна уу!!!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *