Газар хөдлөлтийн улмаас Япон улсын Ерөнхий сайдын Казахстан, Узбекистан, Монголд хийх айлчлал цуцлагдлаа
Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио энэ долоо хоногийн Баасан гарагаас ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл Казахстан, Узбекистан, Монгол улсуудад айлчлахаар төлөвлөөд байсан.
Гэвч өчигдөр буюу 2024 оны наймдугаар сарын 8-ны 16:43 цаг орчимд Япон улсын Миязаки мужийн Хюүганадад төвтэй 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас айлчлалаа цуцалжээ.
7 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход дагалдах газар хөдлөлт нь анхныхыгаа давж, 8 баллаас дээших асар хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Мөн Японы Засгийн газраас иргэддээ хандан “Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил” анхааруулга сэрэмжлүүлгийг анх удаагаа гаргасан юм.