Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамыг нээлээ

0

Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн замд зорчих хөдөлгөөнийг өчигдөр хаасан бол өнөөдөр өглөөнөөс хэвийн нэвтрүүлж эхэллээ.
Замын зорчих хэсэгт эрэг нурсан, ахин нурах эрсдэлтэй байгаа тул зайлшгүй шаардлагагүй бол тус замаар зорчихгүй байх, зорчихоор бол замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой хурдаа тохируулан бага хурдаар оролцох, хүнд даацын ачааны автомашиныг зорчихгүй байхыг Цагдаагийн газраас зөвлөж байна.
Даланзадгад-Улаанбаатар чиглэлд хоёр болон зургаа дахь км-үүдэд зам, эрэг нурсан болон Цагааны гол үерлэсэн байгааг анхаарч анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *