Энэ 7 хоногт Монгол Улсад
Наймдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм:
Улаанбаатарт:
-Орон нутгийн сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно.
-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл өнөөдөр 09:00 цагаас e-Mongolia платформоор эхэлнэ.
-8-р сарын 13-нд: Монгол Улс, БНХАУ-ын Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт “Кемпински” зочид буудалд болно. Утас: 7727-7070 (6), 9496-1215:
8-р сарын 12-13-нд: Монгол-Сингапурын бизнес форум МҮХАҮТ-д болно. Утас: Утас: 7727-7070 /6/.
-8-р сарын 16-18-нд: Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд: ”Нүүдэлчин” фестиваль болно.
8-р сарын 17-18-нд: Хөвсгөл аймагт: Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимид агсны дурсгалд зориулсан “Хөвсгөл опен” шатрын тэмцээн болно.
8-р сарын 15-18-нд: Азийн Бетоны холбооны Х хурал Монголд анх удаа зохион байгуулна.
Соёл урлаг:
8-р сарын 17-нд: Үндэсний Спортын цэнгэлдэх хүрээлэнд: “Энэ мөч” хөгжмийн амьд тоглолт болно.
8-р сарын 17-нд: Хит паркад: “Jah Khalib Mongolia-2024” концерт зохион байгуулна.
Орон нутагт:
-Увс аймгийн Бөхмөрөн сумын ой 8-р сарын 14-15-нд болно.
-Ховд аймгийн Алтай сумын 100 жилийн ойн баяр наадам 8-р сарын 18-нд эхэлнэ.
-Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд “Хонгор адуутай 20 жил” наадам 8-р сарын 12-13-нд болно.