Х.Нямбаатар: Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөнө

0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр гаргуулсан.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн “20 минутын хот” болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөх оновчтой хувилбарыг боловсруулан, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын 2040  он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлуудаа эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *