АН-ын бүлгээр “хамтарсан ЗГ-ын гэрээ”-ний талаар шийдвэр гаргаагүй байхад нь Л.Гантөмөр яаран очиж гэрээг зуржээ

0

Хамтарсан Засгийн газрын ороод буй МАН, АН, ХҮН намын дарга нар “Хурдтай хөгжлийн зориг” гэх хамтарсан гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр /2024.08.12/ болсон. Тэгвэл тус гэрээнд гарын үсэг зурж буйгаа АН-ын дарга Л.Гантөмөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ мэдэгдэхгүйгээр зурсан байна.

Тодруулбал,УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2024.08.12/ ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дэд дарга нараа сонгосон. Ингээд хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргаагүй байхад нь АН-ын дарга Л.Гантөмөр МАН болон ХҮН намын удирдлагуудтай гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир, “Манай намын бүлгээр хэлэлцээгүй шүү, яг одоо бүлэг хуралдаж байна, намын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон бүлгийн даргаас хүртэл энэ гэрээн дээр эцэслэж санал өгөөгүй гэж яг одоо бүлэг дээр ярилцаж байхад гэрээг нь зурж байдаг. Арай дэндүү байна шүү. Энэ гэрээг АН-н ажлын хэсгийн гишүүдэд 13:46 минутанд өгөөд бүлэг 15:00 цагаас зарлаад одоо ч хуралдаж байна уг нь….” гэж мэдэгдлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан өөрийн facebook хуудастаа, “АН-ын бүлгийн гишүүд хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, гэрээг хэлэлцээд сууж байтал АН-ын намын дарга нар гүйж очоод Гэрээг батлаад гарын үсэг зурчихлаа … бүлэг эсрэг шийдвэртэй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй!!! Бүлэг хариуцлага хүлээхгүй” гэж мэдэгдсэн байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *