Тамирчдын сэтгэл зүйч, хоол зүйчид багтсан 24 хүнтэй “дэмжих баг”-ийг цахимаар ажиллуулж, МҮОХ-ны зарим хүмүүс Францын олимпыг зорьжээ

0

“Парис 2024” зуны олимпод манай улсаас мандаттай нийт 87 хүн оролцсон байна. Эдгээр хүмүүсийн 32 нь тамирчин, 22 нь дасгалжуулагч байжээ. Харин албаны гэх ангилалд таван хүн, “Р” категорит 11 хүн багтсан байна.

Мөн гурван эмч, штабын долоон ажилтан, Монгол Үндэсний олимпын холбоо /МҮОХ/ зочин нэр дээр Удирдах Зөвлөлийн зургаан хүн хоёр мандатаар сэлгэн оролцсон байна.

Энэ жилийн зуны олимпод 24 хүний бүрэлдэхүүнтэй дэмжих багийг ажиллуулсан ч бүгдийг нь цахимаар ажиллуулсан байна. Тэдний дотор сэтгэл зүйч, хоол зүйч зэрэг тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн дэмжих баг багтжээ.

Дэмжих баг яваагүй шалтгааныг МҮОХ квотод багтаагүй гэж тайлбарласан. Гэвч МҮОХ-ноос гаргасан албаны бүрэлдэхүүнийг харахад тамирчдад хамгийн хэрэгтэй сэтгэлзүйч, хоолзүйч багтсан дэмжих баг явах боломжтой байсан нь харагдаж байгаа юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *