СБД-т шинэ орон сууцны 1 метр квадратын дундаж үнэ 4.11 сая төгрөг байна

0

2024 оны 7 дугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод нийт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар , өмнөх сараас 1.2 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны үеэс 14.5 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байна.

2024 оны 7 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.11 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.30 сая төгрөгийн үнэтэй байна.

2024 оны 7 дугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 26.3 хувь (0.84 сая төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 7.1 хувь (0.28 сая төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд  Сүхбаатар дүүрэгт 28.9 хувь (1.05 сая төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 9.4 хувь (0.24 сая төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *