ОХУ ирэх сарын нэгнээс эхлээд он дуустал түлш шатахуун гадаад зах зээлд экспортлохгүй

0

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын засгийн газар түлш шатахууны экспортын хоригоо дахин сэргээх шийдвэр гаргажээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн урсгал засварыг гүйцэтгэх явцад дотоод зах зээлийн үнэ ханшийн өсөлтийг хязгаарлах зорилготой гэсэн энэ хориг нь есдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ оны гуравдугаар сард тус улсын эрх баригчид зургаан сарын турш бензин шатахуун гадаадад экспортлохыг хориглож байсан ч дотоод зах зээлийн нөхцөл байдал тогтворжсон шалтгаанаар таваас долдугаар саруудад хоригоо түр завсарлаж байжээ.

Шинэ хориг нь Евразийн Эдийн Засгийн Холбоо байгууллагын гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Киргизстан, Армени улсуудад үйлчлэхгүй юм байна.

Эх сурвалж: AFP

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *