П.Наранбаяр: Цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмж, нэмэгдлийг эцэг, эх хариуцна

0

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийж байна. 

Тэрбээр, Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмнэ. Энэ зардлыг эцэг, эх хариуцна. Ажлын 22 өдрөөр тооцож, сард 22 мянган төгрөг төлнө. Ингэснээр хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2500-3000 төгрөг болж хоолондоо цадах хэмжээнд хүрнэ. Энэ ажлыг эхлээд нийслэлд хэрэгжүүлнэ.  

Зорилтот бүлгийн өрхийн хүүхдийн зардлыг төр хариуцна. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлж буй юм. Бид энэ асуудлыг хөндсөнөөс хойш найман жилийн хугацаанд шийдэж чадахгүй явж ирсэн. Таны тушаасан өдрийн 1000 төгрөг таны хүүхдийн хоолонд л зориулагдана гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *