Монголын хүндийн өргөлтийн холбоо М.Анхцэцэгийг гурван өрөө байраар шагналаа
Парис 2024 олимпийн Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдсөн юм. Манай тамирчин огцом өргөлтөөр 100 кг-ийг амжилттай бүртгүүлсэн ч дараагийн хоёр оролдлогоор 106, 108 кг-ийг захиалсан ч амжилттай болгож чадаагүй юм.
Монголын хүндийн өргөлтийн холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгийн 17 жилийн хөдөлмөр зүтгэл, үзүүлсэн амжилтуудыг өндрөөр үнэлж гурван өрөө орон сууцаар шагнажээ.