Н.Алтанхуяг: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг Д.Амарбаясгалангийн доор байлгамааргүй байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
“УИХ дээр хүртэл тэнэг систем байгаа. УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг УИХ-ын Тамгын газар хянадаг байвал яах уу. Ийм байж болдог юм уу. Би ганц тогтоолын төсөл санаачилсан чинь Үндсэн хууль зөрчиж байна гэхээр нь би “Хуц” гэсэн юм. УИХ-ын Тамгын газар ҮХЦ-ийн ажлыг хийх ёсгүй.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг ч Д.Амарбаясгалангийн доор байлгамааргүй байна” гэлээ.