Зарим автобусны буудлын зогсоолыг шилжүүлжээ

0

Нийтийн тээврийн автобусны 10 буудлын урд талын зогсоол болон “Энхжин” худалдааны төвийн хойд талын зогсоолын байршилд тус тус өөрчлөлт орууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн 10 буудал /урд/ автобусны зогсоол болон Энхжин худалдааны төв /хойд/ автобусны зогсоолуудыг хуучин байршлаас баруун тийш 350 метрт шинээр хийгдсэн автобусны зогсоол руу шилжүүлж байгаа тул иргэд та бүхэн шинээр хийгдсэн зогсоолоос үйлчлүүлнэ үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *