БЕГ: Цэцэрлэг эхлэхээс 7 хоногийн дотор хүүхдээ урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулаарай

0

Хүүхдийн цэцэрлэг эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх шинжилгээнд хүүхдүүдээ хамруулах нь чухал болохыг Боловсролын Ерөнхий газраас анхаарууллаа.

Тэгвэл цэцэрлэгийн насны хүүхдүүд ямар шинжилгээнд хамрагдсан байх ёстой вэ. Үүнд:

-Цагаан хорхой буюу шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ

-Шээсний ерөнхий шинжилгээ

Шинжилгээг хаана өгч болох вэ

-Дүүрэг, өрхийн эмнэлэг

-ЭМЯ-ны тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн эмнэлэг, лаборатори

Цэцэрлэг эхлэхээс 7 хоногийн дотор шинжилгээгээ өгсөн байхад анхаараарай.

Мөн Монгол улсад Улаанбурхан өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу хэрэв Таны хүүхэд улаан бурханы вакцинд хамрагдаагүй бол өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *