Салбарын хяналтын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх боломжтой

0

Боловсролын сайд П.Наранбаяр “Монголын хувийн цэцэрлэгүүдийн боловсролын өсөлт холбоо” ТББ-ын тэргүүн А.Цэнгэл, гүйцэтгэх захирал Г.Нарангэрэл, УЗ-ийн гишүүн Ө.Энхтүвшин, Х.Эрдэнэцэцэг нарыг 2024 оны 8-р сарын 14-ний өдөр хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн 400 орчим цэцэрлэгт 32,000 гаруй хүүхэд хамрагдаж байна.

Хувийн цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, асуудлаас үүдсэн үр дагаврын араас хөөцөлдөх бус урьдчилан сэргийлэхийн тулд холбооны эрх зүйн чадамжийг сайжруулах шаардлагатай байгааг уулзалтад оролцогчид уламжиллаа. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд салбарын хяналтын зарим чиг үүргийг тус холбоонд шилжүүлэх боломжтой бөгөөд дүрэм журмыг сахин, ил тод, зарчмын дагуу ажиллах ёстойг Боловсролын сайд онцлов. Мөн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувийн цэцэрлэгүүд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтын дүнд Боловсролын яам болон “Монголын хувийн цэцэрлэгийн боловсролын өсөлт холбоо” ТББ-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болов.

Ташрамд, 2025 оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болох Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1.4-т мэргэжлийн холбооны чиг үүргийг “Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр гүйцэтгэх” хэмээн заасан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *