Л.Оюун-Эрдэнэ: Ирэх жил бүх аймаг, сумд хоорондоо авто замаар холбогдоно

0

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан авто замын бүтээн байгуулалтыг ямар үе шаттайгаар хийх, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа төрийн албан хаагч, тэр дундаа багш нарын цалин хөлсний үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах, УИХ-ынгишүүн Д.Рэгдэл, Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд ямар тодорхой заалт байгаа зэрэг асуултуудад хариулт авахыг хүслээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Ирэх жилд аймаг хооронд бүгд авто замаар, сумд хоорондоо мөн авто замаар холбогдоно. Гэхдээ төсөл, хөтөлбөрийн үр ашгийг харгалзан шат дараалалтай бүтээн байгуулалт хийнэ гэв.  Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн цөм бол экспортыг тэлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн зорилтыг тавьж байгаа. Бодлого,төлөвлөлтийг шинжлэх ухааны салбарт түшиглэх учраас энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлнэ” гэв

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *