Н.Мишигдорж: Гадаадын иргэн тортой эд зүйлсээсээ мөнгө гаргаж, ачилтын төлбөр төлснийг цагдаад авлига өгсөн мэтээр ташаа мэдээлэл тараасан байна

0

Шонхор барихаар явж байсан Арабын иргэд автомашинтайгаа осол гаргаж, улмаар цагдаагийн алба хаагчид хахууль өгсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан байдаг. Энэ асуудлаар өчигдөр /2024.08.18/ ЦЕГ-аас тайлбар мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт дотоод хяналт шалгалт хийсэн талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж тайлбар өглөө. Тэрбээр хэлэхдээ,

“Энэ сарын 17-ны 13:58 цагт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р багийн нутагт гадаадын иргэдийн зорчиж явсан “Land cruiser-200” маркын автомашин жалга руу орж, осол гаргалаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу хэрэг болсон газарт үзлэг шалгалт хийж, тухайн машинд зорчиж явсан орчуулагчийг цагдаагийн газарт дуудаж, тайлбар мэдүүлэг авсан.

Мөн тухайн тээврийн хэрэгслийн мотороос тос гоожиж, өөрөө явах боломжгүй болсон учраас автомашиныг нь ачиж, түр саатуулах байранд авчирсан. Үүний зардал 150 мянган төгрөг болсон. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь туслах Ж гэх хүндээ “Автомашинаас мөнгө аваад ир, ачилтын төлбөр төлнө” гэж хэлээд, цагдаагийн газарт оруулж ирсэн.

Улмаар цагдаагийн газарт орох үед нь иргэд лайв бичлэг хийж байсан бөгөөд машины эзэн цэнхэр тортой зүйлээ аваад зохицуулагчийн өрөө рүү ороход, иргэд орж ирж “Цагдаад авлига өгөх гэж байна” гэх утгатай бичлэг хийж, ташаа мэдээлэл тараасан байдаг. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч авлига авсан байдал тогтоогдоогүй. Бид ямар нэгэн байдлаар алба хаагчаа өмөөрөөгүй болно” гэх тайлбарыг өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *