Иргэдийг живүүлж, “халаасны мөнгө” хэмнэхээсээ “ичиг ичиг”

0

Нийслэлд зун болгон борооны устай тэмцүүлдэг, авто зам дээгүүр нь бараг л гол мөрөн шуугиж байдаг байршлууд бий. Нэг нь “Хүннү 2222”. Зуны сарын хурыг даадаггүйн шалтгаан ус зайлуулах шугамгүйдээ ч биш Монголын “толгой компани” гэгдэх гуншинтай аж ахуйн нэгжүүдийн “халаасны мөнгөний хэмнэлт”-ээс болсон гэх юм. Тодруулъя, өнгөрөгч амралтын өдрүүдээр хотын дарга Х.Нямбаатар борооны ус зайлуулах шугам хоолойг эвдэж, хөрсний ус шавхаж байсан компаниудын төлөөлөлттэй уулзаж, зөрчлийг зогсоож, холбогдох арга хэмжээг авахаа мэдэгдсэн билээ. 

Бидний хотод бороо орлоо, түгжирдэг. Бороо орлоо, живдэг. Бороо орлоо, гарц хайж өчнөөн километр алхдаг. Бороо орлоо, иргэдийн хөрөнгө сүйддэг.

Гэтэл “гай газар доороос, гахай модон дотроос” гэгчийн үлгэр өнөө цагт өөрчлөгдөж, гай газар дороос бус, бүр тэнгэрээс ч биш “М-Си-Эс Проперти”, “Тэсо Пропертис”, “Монкон”-оос болж хувирчээ.

Иргэдийг дээрээс нь түшээд “барж идэж”, доороос нь тэргүүн баячуудын компани “элэг барьж” байна. Ингэж ичих булчирхайнаасаа хагацагсад нийтийн өмчийг сүйтгэж, хувийн ажлаа амжуулж суугааг харахад тэднийг цатгах гэж юмс оршин байдаг болж таарав. 

“Тэсо” нь газар доогуур монжиж байхад, эзэн нь болох УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл иргэдийнхээ төлөө зүтгэнэ гэж төрийн сүлдэнд мэхийж явах юм. “М-Си-Эс”-ийнх нь “эд эс” шугам тасар татаж, мөнгөө хэмнэж байхад, эзэн нь болох Б.Оджаргал хүнлэг, хүн чанартайн туйл гэгдэж явах юм. 10 гаруй жилийн түүхтэй “Монкон групп” иргэдийн хөл доогуур мөлхөж “мөлжиж” байхад Ерөнхий захирал Ч.Дарханбаатарынх нь “Монгол орныхоо хөгжил, дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж гар бие оролцон Монголын барилгын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх эрхэм зорилго” гэж мэндчилгээндээ дурдсан замнал нь “тохуурхал” л даа. 

Тэд бүтээн байгуулалтаа хийхийн тулд нийтийн өмчийг сүйтгэж байгаа нь “хорон ажиллагаа”
мөн шиг. “Монкон групп” ХХК бол мөчөөгөө өгөхгүй ГУББГ-ын гэрээ цуцалсныг ч үл тоон хөрсний усаа
шахсаар байсан юм билээ. Дээр дурдсан ААН-ууд ч ялгаагүй, иргэд яаж усанд живж байгааг харсаар
атлаа зогсоогүй. Монголын ичгүүр болог.

Эх сурвалж: 24tsag.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *