“KH Apartment”-ийн барилгад аюул, эрсдэл учруулахгүй байх үүднээс мэргэжлийн хяналт, тооцооллын дагуу гүйцэтгэж байна

0

“KH Apartment”-ын барилгын суурийг ухаж байна
гэсэн тайлбартай, зургийг та бүхан сошиал
сүлжээнээс харсан байх.
Манай сайтын сурвалжлах баг тухайн байрны оршин
суугчид болон СӨХ-ны ажилтантай уулзаж, мэдээлэл
авлаа. Зурагт харагдаж байгаа байр бол 6е болон 6д байр. Нийт 240 айлтай.
Дээрх байрны орших суугчид зочид буудлын барилга
барих гэж байгаа гэснээс бусдаар нэгдсэн мэдээлэл
багатай байлаа. Барилгын ажил шөнө тасралтгүй явж
байгаа тул унтаж амарч чадахгүй, цонхоо хүртэл
нээж ч чадахгүй байна гэсэн хүн цөөнгүй байлаа. Нэг
давхрыг түрээсэлж, үйл ажиллагаа явуулдаг ААН-
ийн төлөөлөл хазайлт өгөх вий гэж айж байна,
түрээслэхээ болино гэсэн байр суурийг илэрхийлсэн
юм. Мөн нэг давхарт байрладаг шүдний эмнэлгийн
цонх гадна талаасаа хагарсан дүр зурагтай байлаа.
6е, 6д байрнуудын хажууд 45 давхар зочид буудал
барих гэж буй юм байна. Барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө хөрсний эргийн бэхэлгээ хийж
байгаа гэх мэдээллийг тухайн ажлыг гүйцэтгэж
байгаа Хятадын компанийн инженер өглөө.
Тодруулбал, 26 метр урттай, төмөр бетон шонгууд
суурилуулж байгаа аж. Тэрбээр бид мэдээлэл өгөх
боломжгүй, дэлгэрэнгүй мэдээллийг барилгын
захиалагч компани болох МАК-аас аваарай гэсэн тул
МАК компаниас тайлбар хүслээ.
“Монголын Алт” (МАК) ХХК “Хан-Уул дүүргийн 15-р
хорооны нутаг дэвсгэр дэх барилгын төслөө анх 2012
онд эхлүүлж, сууриа цутгаж байсан бөгөөд түүнээс
хойш талбайн хэмжээ, төлөвлөлт өөрчлөгдөөгүй
болно. Харин КН Aparment-ийн хувьд 2015 оноос манай төсөлтэй зэрэгцэн байгуулах төлөвлөлтийнхээ дагуу
төслөө эхлүүлж баригдсан болно.

Бид 2023онд “China State Construction Engineering
Corporation” буюу CSCEC компани төслийн
гүйцэтгэгчээр шалгарч, одоогоор талбайн бэлтгэл
ажлаа хангаж байна. Уг бэлтгэл ажлын хүрээнд
мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж дор
экспертизээр батлагдсан зураг төсөл, стандартын дагуу хамгаалалтын шон, суурь цутгаж байгаа бөгөөд
энэ нь хөрсний ус зайлуулах ажлын бэлтгэл юм.
Энэхүү ажил нь зэргэлдээ барилгуудад ямар нэгэн
өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж
байна.” гэсэн тайлбарыг өгөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *