УИХ-ын гишүүн М.Нарантуяаг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, сануулах арга хэмжээ авчээ

0

УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хороо 2024.08.20-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн М.Нарантуяатай (Нара) холбоотой гомдлыг хэлэлцжээ. Уг асуудалтай холбогдуулан байнгын хорооны даргын байгуулсан Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулсан байна. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяаг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сануулах арга хэмжээ авахаар болжээ.

Эргэн сануулахад, түүнийг 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээн дэх өөрийн хаягаараа шууд дамжуулалт хийж, бараа сурталчилсан, мөн албаны болон хувийн ажлаар гадаадад явах зөвшөөрөл авах талаар УИХ-ын даргад ямар нэг хүсэлт гаргахгүйгээр БНХАУ-д зорчиж, цахим хаягаараа зар сурталчилгаа явуулсан зэргээр ёс зүй, дэгийн байнгын хороонд хандаад байсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *