Улсын хэмжээнд 4217 ерөнхий боловсролын сургуулийн багш дутагдалтай байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өглөө. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,
“Албан ёсны статистик мэдээллээр энэ оны 7-р сарын 20-ны байдлаар ЕБС-иудад 4217 багш дутагдалтай байна. Үүний 2429 нь Улаанбаатар хотод байна.
Харин цэцэрлэгт нийт 508 бүлгийн багшийн сул орон тоо үүссэний 304 нь Улаанбаатарт байна. Мөн энэ жил багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2805 төгсөгч төгсөж байгаа. Мөн 1077 багш тэтгэврээ тогтоолгосон байна” гэх мэдээллийг өгөв.