Сөгнөгөрийн усалгааны системийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яамны газар, хэлтсийн мэргэжилтнүүдтэй Сөгнөгөрийн усалгааны системийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг усалгааны системийн ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэн Орон нутгийн өмчид 9 дүгээр сард хүлээлгэж өгөхөөр бэлтгэл хангаж байгаа ч зураг төсөлд алдаа гарсан байж болзошгүйг ногоочид хэлж, талуудтай уулзлаа. Учир нь усалгааны хоолой ногоочдын талбайд хүрэх хооронд 2-3 газар ус тасалдаж байгааг харуулсан юм. Иймд зураг төслийг дахин хянаж, засвар шинэчлэл хийх үүрэг даалгавар өглөө
Дээрх усалгааны системээр талбайгаа усалж ногоо тарьж байгаа 64 иргэн төмс, байцаа, лууван, хулуу, сонгино, сармис нарийн ногоо тариалж байна
Сөгнөгөрийн ногоочид хүнсний ногоогоо сумдад борлуулдаг. Фермийнхэн сүүгээ гэрээт компаниудад борлуулж, уулын бэлдээ тэжээлийн ургамал тариалж байна
Ногоочид ургац хураах техник, тоног төхөөрөмж хүрэлцээгүй, ногоо хадгалах зоорины асуудал хүнд байгаа учраас урт хугацааны зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа хэлсэн