МУГТ Ц.Шаравжамц өндрийн харайлтаар 36 жилийн дараа медалийн тавцанд гарлаа
Налайх дүүрэгт хөнгөн атлетикийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тэмцээний өндрийн харайлтын төрөлд сагсан бөмбөгийн нэрт мастер, гавьяат тамирчин Ц.Шаравжамц хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр 1.40 метр өндөрт амжилттай харайж хүрэл медалийн тавцанд гарсан ба 36 жилийн дараа тус спортоор дахин тэмцээнд оролцсон нь энэ юм. Ц.Шаравжамц нь бага насандаа өндрийн харайлтаар И.Жамъяндагва багшийн удирдлага дор өндрийн харайлтаар хичээллэж байхдаа 1988 оны өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол 36 жилийн дараа өндрийн харайлтын ахмадын ангилалд оролцоод хүрэл медалиа ихэрлүүлж чаджээ.
Тэр өнгөрсөн долоо хоногт болсон волейболын ахмадын УАШТ-ээс мөн хүрэл медаль хүртсэн билээ.