Тарвага агнасан этгээдэд эрүүгийн хариуцлага тооцож, хохирлыг 2 дахин нугалж төлүүлнэ

0

Тарвага агнах хуулиар хориотой ч иргэд зөрчиж өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж, байгаль орчинд ч ноцтой хохирол учруулсаар байна. ЗӨСҮТ-өөс иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай сэрэмжлүүлэхийн зэрэгцээ хууль зөрчвөл байгаль экологид учруулсан хохирлыг хоёр дахин нугалж төлүүлдэг болохыг анхаарууллаа. Тодруулбал,

тарвага нь экологийн тэнцвэрт байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг төдийгүй олон амьтны үүрлэх орон байрыг бэлтгэж өгдөг биологийн ач холбогдолтой. Мөн хөрс, агаарын солилцоог хангаж, ургамалжилт болон ургамал нөхөн сэргэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг экологийн түлхүүр амьтан юм. Гэвч хүмүүс тарвага агнаж өвчих үедээ арьс салстаа гэмтээх, түүхий болон шүүрхий эд эрхтнийг залгиснаар тахал өвчнөөр өвчилдөг.

  • хууль бусаар тарвага агнасан этгээдэд торгууль, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг 2 дахин өсгөж төлүүлнэ.

Иймээс хүн бүр байгаль орчин, ан амьтнаа хайрлахын зэрэгцээ эдийн засаг, эрүүл мэндээ бодож хууль бусаар тарвага агнаж хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *